Өмнөд Солонгос: Харвардын их сургууль төгссөн залуу инженер ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшив
Анд нөхдийн мэдээ
2025-05-13
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өчигдөр эхэллээ. Сонгуульд Хувьсгалт намаас нэр дэвшиж буй дөрөв дугаартай И Жүн-Сёк олны анхаарлыг татаж байна. Тэрбээр Харвардын их сургуульд компьютерын инженер, эдийн засагч гэсэн хоёр мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд бусад нэр дэвшигчдээсээ хамгийн залуу нь буюу өнгөрөгч гуравдугаар сард 40 нас хүрчээ. Хувьсгалт нам энэ сонгуулиар Өмнөд Солонгосын улс төрд шинэ эхлэлийн замыг засахаа амлаад байна. Парламентын 300 гаруй суудлын олонхыг Ардын хүчний нам, Ардчилсан нам бүрдүүлж байгаа бол Хувьсгалт нам гурван суудалтай. И Жүн-Сёк нь их сургуулиа төгссөнийхөө дараа ашгийн төлөө бус боловсролын байгууллага ажиллуулж эхэлсэн байна. Харин 26 насандаа улс төрд орж одоогийн Ардын хүчний намын өмнөх Үндэсний их намын гишүүн болж, ерөнхийлөгч асан Пак Гын-Хэг дагаж, түүний хүүхэд хэмээн хочлуулдаг байжээ. Тэрбээр ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийг “хонины арьс нөмөрсөн чоно” хэмээн хүчтэй шүүмжилсэн бөгөөд өнгөрсөн оны нэгдүгээр сард Хувьсгалт нам хэмээх шинэ нам байгуулж удирдагч нь болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.