Ёкозүна Хоошёорюү эхний даваагаа авлаа
Чихэнд чимэгтэй
2025-05-12
Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын башё ням гарагт эхэллээ. Эхний өдрийн барилдаанд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн шийдэмгий барилдаж комүсүби Вакатакакагэг богино хугацаанд давав. Мөн сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн барууны маэгаширагийн хоёрдугаарт эрэмбэтэй Гонояамагаар давсан байна. Харин Японы оозэки Ооносато Вакамотохарүгаар давсан бол Котозакүра Ооход унажээ. Энэ сарын башёд 12-оос дээш давбал Ооносато ёкозүна болох бол Котозакүра наймаас дээш давахгүй бол цол буурна. Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил Такаяасүгээр, Оонокацү Б.Чойжилсүрэн Чүраноүмигээр, Оошома П.Дэлгэрбаяр Чиёошома Г.Мөнхсайханаар давлаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.