images

Монгол цэргийн дуучид Ялалтын баяраар Москвад дуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-08


   Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Москва хотод очоод байгаа билээ. Ойн хүрээнд болох нэг томоохон арга хэмжээ нь XX зууны нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын XV уралдаан юм. Уралдаанд ОХУ, Австри, Беларусь, Испани, БНХАУ, Монгол, Армени зэрэг орнуудаас 290 дуучин оролцоно. Ирэх 14-ний өдөр эхлэх тус уралдаанд Монголын дуучид анх удаа "Цэргийн мюзикл" төрлөөр оролцох гэж байна. Тухайлбал, Цэргийн дуурь бүжгийн эрдмийн чуулгын ахлах ахлагч Н.Түвшинжаргал, Д.Алтанхүү, Г.Дөлбадрах нарын "Military Band" хамтлаг Москваг зорих бөгөөд Ялалтын баярын тоглолтод хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын бүтээлүүдээс толилуулах ажээ. И.Дунаевскийн нэрэмжит олон улсын хөгжмийн зохиолчдын уралдаанд өнгөрсөн жил Монголын хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэн “Эрдэнийн гэгээтэй хаалга” дуурийн дууны бүтээлээрээ оролцон түрүүлж байжээ.

Гэрэл зураг дээр:"Military Band" хамтлагийн гурвал.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.