Улаанбаатар дахь Хойд Солонгосын рестораны талаар гадаадын хэвлэлд юу гэж бичив?
Анд нөхдийн мэдээ
2025-05-08
Монгол улсын нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байсан Хойд Солонгосын ресторан НҮБ-ын хоригийн улмаас хэсэг хугацаанд хаалгаа барьсан ч нэрээ өөрчилж дахин ажиллаж эхэлсэн талаар “NK News” сайт мэдээлжээ. Өмнө нь “Pyongyang Baek Hwa” ресторан нэртэй байсан газар "Pekkhwa” урлагийн төв болсон ч үйлчилгээ нь өмнөхтэйгөө яг ижилхэн байгаа талаар нэрээ нууцалсан эх сурвалж тус сайтад мэдээлсэн байна. Тэнд Хойд Солонгосын иргэд олноор ажиллаж буйгаас гадна менежментийг нь монгол хүмүүс хариуцаж байгааг уг эх сурвалж дурдаад "Уг төвийн эзэн хэн болох нь тодорхойгүй" гэжээ. Мөн тэндэхийн дотоод заслыг өмнөхөөс дорвитой өөрчлөөгүй буюу амьд хөгжмийн тайз, ханын зургууд нь хэвэндээ байсныг дурдсан байна. Цаашилбал, өмнөхийн адил Хойд Солонгосын “Taedonggang” шар айргийг зарж, сурталчилж байгаа гэнэ. НҮБ гадаадад ажиллаж буй иргэдээ буцаан татахыг Хойд Солонгост анхааруулж, тус улсын иргэдийг гадаадын аливаа оронд хүлээн авч ажиллуулахгүй байх хориг тавьсан билээ.
Гэрэл зургийг: “NK News” сайт.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.