Өсвөрийн таэквондочид АНЭУ-ыг зорилоо
Чихэнд чимэгтэй
2025-05-07
АНЭУ-ын Фужира хотноо энэ сарын 10-наас эхлэн нийт дөрвөн өдрийн турш зохиогдох 15 хүртэлх насны таэквондогийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол улсын баг тамирчид өнөөдөр хүлгийн жолоо заллаа. Тэд сарын өмнөөс багш дасгалжуулагч А.Нацагдорж, Т.Билэгсайхан нарын удирдлага дор Сэлэнгэ аймгийн Сайхан суманд нэгдсэн бэлтгэлд гарсан билээ. Энэ жилийн тэмцээнд 89 улсын 813 тамирчин, 467 албаны хүн оролцохоор бүртгүүлсэн нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн олон оролцогчтой жил болж байна. Мөн үүн дээр Дэлхийн Таэквондогийн дүрвэгсдийн баг (World Taekwondo Refugee Team), бие даасан тамирчид (Individual Neutral Athletes) болон Дэлхийн Таэквондогийн тугийн дор оролцох тамирчид нэмэгдсэнээр оролцогч орны тоо нийт 90 болжээ. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жингийн ангилалд явагдана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.