К.Рональдугийн том хүү Португалын шигшээ багийн тамирчин болов
Анд нөхдийн мэдээ
2025-05-07
Домогт хөлбөмбөгчин Криштиану Рональдугийн том хүү Португалын 15 хүртэлх насны хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчнаар сонгогдов. BBC агентлагийн мэдээлснээр, Португалын хөлбөмбөгийн холбооны цахим хуудсанд нийтэлсэн Хорватын залуучуудын олон улсын тэмцээнд оролцох 22 тоглогчийн жагсаалтад 14 настай Ж.Рональдуг оруулсан бөгөөд домогт тамирчин үүнийг цахим хуудсандаа хуваалцаж, "Хүү минь, аав нь чамаар бахархаж байна" гэжээ. Хүү Рональду нь аавынхаа тоглож байсан хэд хэдэн нэр хүндтэй багтай байнга хамт бэлтгэл хийж хөлбөмбөгчин болох гараагаа эхэлсэн аж. Бага Рональдугийн анхны сорилт болох Хорватын залуучуудын олон улсын тэмцээн тавдугаар сарын 13-18-ны өдрүүдэд болно. Гол өрсөлдөөн Португал, Япон, Грек, Их Британийн багуудын хооронд болох төлөвтэй байгаа юм. Криштиану Рональду албан ёсоор гэрлэж байгаагүй ч таван хүүхэдтэй билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.