Монгол охид Саудын Арабын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийлээ
Чихэнд чимэгтэй
2025-05-06
Монголын 17 хүртэлх насны охидын хөлбөмбөгийн шигшээ баг Саудын Арабын Даммам хотноо зохион байгуулсан олон улсын нөхөрсөг тоглолтод оролцоод иржээ. Тэд нийт 21 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр өнгөрсөн сарын 30-нд Саудын Арабын охидын шигшээ багтай анхны тоглолтоо Даммам хотын “Ханхүү Сауд бин Жалави” цэнгэлдэх хүрээлэнд хийж, 0:6 харьцаатай хожигдсон байна. Харин хоёр дахь тоглолтоо тавдугаар сарын 4-нд хийж, улмаар тэнцүү оноотойгоор тоглолтыг өндөрлөжээ. Эдгээр нөхөрсөг тоглолтод охидыг Азийн Хөлбөмбөгийн холбооны 17 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэх, тамирчдын ур чадварыг сорьж, багийн тоглолтыг сайжруулах зорилготойгоор оролцуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.