ТҮЦ эрхлэгчдийг нүүлгэх 75 шинэ байршил сонгожээ
Чихэнд чимэгтэй
2025-05-06
Нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан 1278 түргэн үйлчилгээний цэгийг өнгөрсөн сард нүүлгэсэн билээ. Үүний зэрэгцээ дүүрэг, нийслэлийн холбогдох ажилтнууд ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, зах, худалдааны төвд талбай гаргаж өгөх, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, хотын төвөөс бусад байршилд газар санал болгож байгаа юм. Тухайлбал, Баянгол дүүргээс хоёр болон дөрөвдүгээр сард "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо"-ны 40 орчим гишүүнтэй уулзаж, 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх шинэ байршил сонгож, тогтсон байна. Мөн Баянзүрх дүүргээс ТҮЦ эрхлэгчдэд ажлын байр санал болгохоос гадна 16 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх байршлыг тохиролцжээ. Харин Сонгинохайрхан дүүргийн 17, 18, 29 дүгээр хорооны ТҮЦ эрхлэгчдийг байшин хороолол, гэр хороолол, автобусны буудал орчим шардлага хангасан цэгт нүүлгэхээр ярилцсанаас эхний ээлжид 10-ынх нь газрыг сонгон байршуулсан байна. Хан-Уул дүүргээс шинээр 19 байршилд 31 ТҮЦ байрлуулахаар тогтсон бол Сүхбаатар дүүргээс Багшийн дээд орчимд номын худалдаа эрхэлж байсан 14 иргэнд “Номын худалдааны төв"-д талбай гаргаж өгчээ. Дүүргүүд ийнхүү ТҮЦ нүүлгэн шилжүүлэх 75 шинэ байршлыг өнөөдрийн байдлаар сонгон батлаад байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.