images

Их Британи: Ялалтын баяр эхлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-06


   Их Британи улс Европт Дэлхийн II дайны ялалт ирсний 80 жилийн ойн арга хэмжээг өчигдөр эхлүүлэв. 1945 оны тавдугаар сарын 8-нд нацист Герман бууж өгсөн өдрийг Ялалтын баяр болгон тэмдэглэдэг бөгөөд баярын арга хэмжээ өдрийн 12.00 цагт Лондонгийн Вестминстерийн ордны бэлгэ тэмдэг болох Элизабет цамхагт 12 удаа хонх дуугаргаснаар эхэлсэн байна. Улмаар ерөнхий сайд Уинстон Черчиллийн хөшөөний өмнө ёслол эхэлж, дараа нь 1300 цэргийн парад Вестминстерийн талбайгаас Букингемийн ордон руу дуут жагсаалаар алхсан бөгөөд тус улс Украиныг дэмжиж буйгаа илэрхийлж Украины арав орчим цэргийг парадад оролцуулж, мөн, Украины далбааг мандуулсан байна. Ёслолын арга хэмжээг III Чарльз хаан, хунтайж Уильям зэрэг хааны гэр бүлийн гишүүд, ерөнхий сайд Кейр Стармер, болон Засгийн газрын гишүүд Дэлхийн II дайны ахмад дайчидтай зэрэгцэн үзэж сонирхов. Ерөнхий сайд К.Стармер хэлсэн үгэндээ "Ялалтын баярын 80 жилийн ой бол үндэсний эв нэгдлийн торгон мөч юм. Энэ бол энх тайвныг сахин хамгаалах, амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх, эрх чөлөөг хамгаалсан үй олон хүмүүсийг эргэн дурсах цаг мөч юм" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.