images

Швед: Хандгайн сүргийн хаврын нүүдлийг телевизээр 478 цаг шууд дамжуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-06


   Шведийн умард нутгаар бараг гурван долоо хоног үргэлжилсэн хандгай сүргийн нүүдлийг тус улсын SVT телевиз 24 цагаар шууд дамжуулсныг олон сая үзэгчид үзсэн байна.Associated Press” агентлагийн мэдээлснээр хандгайн нүүдэл хаврын цагт Стокгольмоос хойд зүгт 290 км-ийн зайд орших Онгерман голыг гатлан ​​бэлчээрийн шим хөөн нүүдэллэдэг бөгөөд үүнийг өнгөрсөн сарын 15-ны өдрөөс энэ сарын 4-ний өдөр хүртэл цахимаар 478 цаг шууд дамжуулжээ. Шууд нэвтрүүлэг тодорхой өгүүлэмж байхгүй, зүгээр л хандгайн сүргийн хөдөлгөөнийг дагаж үзэгчдэд хүргэсэн бөгөөд албан ёсны тоо хараахан гараагүй байгаа ч нийт үзэгчдийн тоо сая саяар хэмжигдэж байна. Хандгай сүргийн жил бүрийн хаврын нүүдэл нь Шведүүдийн хамгийн их сонирхол татдаг үзэгдэл юм. Анх энэ нүүдлийг 2019 онд SVT телевизээр шууд дамжуулж эхэлсэн бөгөөд эхний жилдээ 1 сая хүн үзсэн бол өнгөрсөн жил үзэгчдийн тоо 9 саяд хүрчээ. Норвегийн олон нийтийн NRK телевиз 2009 онд Бергенээс Осло хүрэх долоон цагийн галт тэрэгний аяллыг шууд дамжуулж, олны сонирхол татаж байсан ч үзэгчдийн тоогоороо хараахан энэ амжилтад хүрээгүй юм. Шведийн Йонкопингийн их сургуулийн профессор Аннет Хилл энэ удаагийн шууд нэврүүлгийн талаар "Гайхамшигтай зүйл тохиолддоггүй. Гэхдээ үзэсгэлэн байгаль, зэрлэг амьтны аж амьдрал ямар ч зохиомол нэвтрүүлгээс илүү хүмүүсийн сонирхлыг ихээр татдаг” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.