images

Энэ онд улсын аварга шалгаруулах 197 тэмцээн болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-02


   Монгол улсын спортын 56 холбоо 2025 онд улсын хэмжээнд 197 тэмцээн зохион байгуулах хуваарь гаргасан билээ. Түүнээс заалны болон өвлийн спортын УАШТ-үүд болж дууссан бөгөөд энэ сард зуны спортын тэмцээнүүд эхлэх гэж байна. Тухайлбал, өнгөрсөн саруудад шатар, даам, хүндийг өргөлт, жүдо бөх, холимог тулаан, таэквондо, самбо, мөсний шагай, сур харваа, хоккейн спортын ихэнх тэмцээнүүд болж өнгөрсөн бол ирэх саруудад хэт холын марафон, мотокросс, хөлбөмбөг, морьт болон байт харваа, дугуйн уралдааны улсын аваргуудыг тодруулна. Ангиллаар нь авч үзвэл, насанд хүрэгчдийн 60, залуучуудын 28, өсвөр үеийнхний 59, ахмадын 23 тэмцээн болох юм. Түүнчлэн энэ жил дөрвөн жил тутамд болдог Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам, хоёр жил тутам болдог Монголын хүүхдийн спортын VIII наадам болох билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.